Налайх дүүрэг, 3-р хороо, НБМҮТП-ын байр
Улаанбаатар хот

Барилга

Авто зам

Хийгдсэн ажлууд

Эрхэм зорилго

Байгаль орчинд ээлтэй, бизнесийн таатай орчин бүхий, орчин үеийн үлгэр жишээ Үйлдвэрлэл, технологийн  паркийг хөгжүүлж, монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжилд жинтэй  хувь нэмэр оруулахад оршино.

 

Хуулийн хөнгөлөлт

Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 104 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт болох Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын 7 дугаар зүйлд зааснаар – Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1.2-т заасны дагуу паркийн удирдлага нь энэхүү журмын хавсралт 2-т заасан загвар гэрээний […]

Read More

Үйл ажиллагааны чиглэл

Захиргаа, олон нийтийн бүс •    Оффис •    Судалгаа шинжилгээ инновацийн төв •    Багш, оюутны дотуур байр •    Худалдаа үйлчилгээ, зочид буудал, бизнесийн цогцолбор •    Барилгын материалын туршилт, чанарын сорилтын лаборатори, эрдэм шинжилгээ, зохион бүтээх болон инновацийн төвийн цогцолбор г.м Жижиг дунд үйлдвэрлэлийн бүс •    Хуванцар хаалга, цонхны үйлдвэр •    Хонины ноосон дулаалгын материалын үйлдвэр •   […]

Read More

Бидний давуу тал

Тухайн нутаг дэвсгэрт барилга байгууламж баригдаагүй, газар олголт хийгдээгүй Босоо тэнхлэгийн Мянганы замын дагуу гол замаас 2км-ын зайд байршилтай Зүүн аймгуудыг чиглэсэн авто замтай холбогдон хөгжих боломжтой Ахуйн хэрэгцээний болон үйлдвэрлэлийн технологийн усан хангамжийн эх үүсвэрт гүний болон гадаргуугийн усны эх үүсвэрүүдийг ашиглах боломж бий Инженер геологийн нөхцөл сайтай Тоосго, хөнгөн блок, бетон эзэлхүүний үйлдвэрлэлийн […]

Read More

НБМҮТП-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын Барилгын Материал Үйлдвэрлэл, Технологийн Парк” /“НБМҮТП”/ ОНӨААТҮГ  байгуулагдсан.

“НБМҮТП” ОНӨААТҮГазар нь Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмжин, тус паркийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба ажлын байрыг нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон нийслэлийн  засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд туслах  чиг үүрэгтэй.