ШУТИС-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН БАГ НҮТП-Т АЖИЛЛАЛАА.

2025 оны дөрөвдүгээр сарын 22
ШУТИС-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН БАГ НҮТП-Т АЖИЛЛАЛАА.

ШУТИС болон НҮТП-ийн хамтын ажиллагааны хүрээнд “их сургууль–үйлдвэрлэл” түншлэлийг өргөжүүлэх зорилгоор арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг үйл ажиллагаанд ШУТИС-ийн проректор Д.Цолмонбаатар, албаны дарга М.Зулбаяр нар оролцсон бөгөөд НҮТП-ийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар болон паркийн нэгжүүдийн төлөөлөл оролцов. Хамтын ажиллагааны хүрээнд судалгаа, туршилт, чанар стандарт, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх боломжийг талууд ярилцаж шийдвэрлэхээр боллоо.

Хуваалцах: Facebook