“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026 оны аравдугаар сарын 12 5 үзсэн

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулж буй Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх, ажил олгогч болон ажил хайгч иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, арга хэмжээ” сэдэвт уулзалт боллоо.


Уулзалтад ХХҮЕГ-ын Дарга З.Бауыржан, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, НЖДҮҮДТ НӨҮГ-ын Дарга Д.Ундармаа болон Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 3 парк, 9 дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, ЖДҮҮДТ-үүдийн удирдлага, холбогдох албан хаагчид оролцож байна. Дээрх уулзалтаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, ажлын байр нэмэгдүүлэх боломж, ажилгүйдлийг бууруулах арга зам болон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой хангах чиглэлээр мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК нь үйлдвэрлэл, барилгын материал, дахин боловсруулалт, тээвэр, логистикийн салбарын хөгжлийг дэмжих замаар шинэ ажлын байр бий болгох, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.


Энэ хүрээнд паркийн аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, Налайх дүүргийн иргэдийг ажлын байранд зуучлах, үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн сургалт зохион байгуулах, төр, хувийн хэвшил болон сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал юм.


Цаашид НҮТП ХК нь холбогдох байгууллагуудтай хамтран орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллана.


Стандарттай үйлдвэрлэл – Ногоон хөгжил