Монгол улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Монгол улсын Шадар сайд Н.Номтойбаяр Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ий үйл ажиллагаатай танилцлаа.

2026 оны тавдугаар сарын 6 3 үзсэн
Монгол улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Монгол улсын Шадар сайд Н.Номтойбаяр Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ий үйл ажиллагаатай танилцлаа.
✅Тус уулзалтад Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Мандуул, НҮТП ХК-ий Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар болон Паркийн бусад албан хаагчид оролцлоо. Уулзалтаар Паркийн үйл ажиллагаа, хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, тулгамдаж буй асуудлууд болон гарц гаргалгааны саналаа танилцуулсан. Мөн Паркийн нэгж үйлдвэрүүд болох Экоминерал трейд ХХК, Электрокем монгол ХХК нараар орж, үйлдвэрлэлийн явц, үйл ажиллагаатай танилцлаа. ✅Монгол Улс ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖСЭН, улмаар ЭКСПОРТЫН ЧИГ БАРИМЖААТАЙ үйлдвэрлэгч орон болох зорилтыг бодит ажил болгох нь чухал. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байна. ✅Уулзалтын төгсгөлд Шадар сайд Үйлдвэрлэл технологийн паркууд цаашид бүсчилсэн хөгжлийнхөө хүрээнд зах зээлийн зарчмаар хөгжих ёстойг онцлон дурьдаад, төрийн зүгээс бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүй байх, бүх төрлийн дэмжлэгийг бодлогын түвшинд үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Хуваалцах: Facebook