БОР-ӨНДӨР СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НҮТП ХК-Д АЖИЛЛАЛАА
2026 оны аравдугаар сарын 5 21 үзсэн

БОР-ӨНДӨР СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НҮТП ХК-Д АЖИЛЛАЛАА

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК-д ажиллаж, паркын үйл ажиллагаа, хөгжлийн төлөвлөлттэй танилцлаа.


Бор-Өндөр суманд уурхайг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан тус төлөөлөгчид НҮТП ХК-ийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, паркын суурь дэд бүтэц, үйлдвэрлэлийн кластерын зохион байгуулалт, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаас туршлага судалж байна.

Уулзалтын үеэр НҮТП ХК-ийн хөгжлийн үе шат, паркын дэд бүтцийн шийдэл, үйлдвэрүүдийн уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон үйлдвэрлэл, технологийн паркийг цогцоор нь хөгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл, туршлага солилцов.


НҮТП ХК-ийн хувьд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ орон нутагт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваалцаж, харилцан туршлага солилцох хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо.


Үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжил нь тухайн орон нутгийн онцлог, нөөц боломжид тулгуурлан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.