ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2026 оны наймдугаар сарын 25 9 үзсэн

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагаа, хөгжлийн ерөнхий төлөвлөлт болон эдэлбэр газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах арга хэмжээ 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.


Тус арга хэмжээнд Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ий Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар Паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар мэдээлэл танилцуулга өгсөн.


Энэхүү арга хэмжээ нь COP17 Улаанбаатар 2026-ийн хүрээнд тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, ногоон эдийн засаг, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг дэмжих чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.