ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026 оны наймдугаар сарын 27 19 үзсэн

ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК-ийн дэргэд байгуулагдах Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талаар иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг сонсох хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.


Хэлэлцүүлэгт НҮТП ХК-ийн Худалдааны төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж буй ББСМО ХХК, Налуу-Ухаа ЭЗТБ, мөн тус ЭЗТБ-ийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж буй Ланд Овнер ХХК-ийн төлөөлөл оролцож, төслийн төлөвлөлт, хөгжлийн ерөнхий чиглэл болон хэрэгжилтийн талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.

Мөн оролцогч иргэдийн санал, хүсэлт, асуултыг сонсож, холбогдох мэдээлэл, тайлбарыг өгч, цаашдын төлөвлөлтөд олон нийтийн оролцоо, саналын ач холбогдлыг онцоллоо.


Налайхын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний орчныг хөгжүүлэх энэхүү бүтээн байгуулалтын төлөвлөлтийг аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн зарчимд нийцүүлэн, сэргээгдэх эрчим хүч ашиглах, саарал усыг дахин ашиглах зэрэг шийдлүүдийг тусган хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Худалдааны төв ашиглалтад орсноор 2,000 гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцоолж байна.