ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026 оны наймдугаар сарын 25 8 үзсэн

ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК-ийн дэргэд байгуулагдах Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын тендерт ББСМО ХХК шалгарч, төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байна.


Уг төлөвлөгөөтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн санал, зөвлөмжийг сонсох олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.


Хэлэлцүүлгийн мэдээлэл

* Огноо: 2026 оны 8 дугаар сарын 26

* Цаг: 11:00

* Байршил: Налайх дүүргийн Соёлын ордон, 2 давхар, Ахмадын өргөө


Хэлэлцүүлэгт НҮТП ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч. Раднаабазар, Ерөнхий инженер Б.Түмэнжаргал, ББСМО ХХК-ийн Архитектор М.Мөнгөнбаяр, Эдийн засагч Д.Гансарнай нар оролцож, төслийн талаар танилцуулга хийж, иргэдийн санал хүсэлт, асуултад нээлттэй хариулна.


Та бүхнийг хүрэлцэн ирж, бүтээн байгуулалтын төлөвлөлтөд өөрийн саналаа нэмэрлэхийг урьж байна.