НАЛУУ-УХАА ЭЗТБ-ИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026 оны есдүгээр сарын 11 11 үзсэн

НАЛУУ-УХАА ЭЗТБ-ИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөлт, тусгай бүсийн тухай хуулийн төсөл”-ийн хүрээнд санал авах хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК (НҮТП ХК)-ийн зүгээс Налуу-Ухаа ЭЗТБ-ийн хөгжилтэй уялдах үйлдвэрлэл, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, технологи, хамтын ажиллагааны чиглэлээр санал, байр сууриа илэрхийлсэн нь кластер хэлбэрээр хөгжих боломж бүрдэж байна.


Налуу-Ухаа ЭЗТБ-ийн хууль, эрх зүйн тогтвортой орчин бүрдэх нь хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд урт хугацаанд үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаа төлөвлөх, эрсдэлийг бууруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тодорхой зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх чухал суурь болно.

Мөн тусгай бүсийн хөгжил нь үйлдвэрлэл, инноваци, шинэ технологи, ногоон үйлдвэрлэл, экспортын чиглэлийг дэмжиж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, бүсийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг бий болгоно.

Энэ хүрээнд НҮТП ХК нь өөрийн үйлдвэрлэл, технологи, дэд бүтцийн суурь болон үйлдвэрлэлийн нөөц боломжийг Налуу-Ухаа ЭЗТБ-ийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан, үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана.


Цаашид нэгдсэн дэд бүтэц + хөрөнгө оруулалтын таатай орчин + инноваци, ногоон технологид суурилсан үйлдвэрлэл бүрдсэнээр шинэ ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөх, импорт орлох болон экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх эдийн засгийн бодит үр өгөөжийг бий болгох боломжтой.

НҮТП ХК – Налуу-Ухаа ЭЗТБ-ийн хөгжлийн суурийг үйлдвэрлэл, технологи, дэд бүтцээр дэмжин уялдаатай гинжин хэлхээгээр хамтран ажиллах ач холбогдолтой болж байгаа юм.