ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2026 оны зургаадугаар сарын 3 13 үзсэн

ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан байгууллага хамт олон ажилтан, албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баярын арга хэмжээ зохион байгууллаа.


Тус арга хэмжээний хүрээнд хүүхэд багачууддаа Монгол ахуй, өв соёл, малчин түмний уламжлал, зан заншлыг танин мэдүүлэх, үндэсний үнэт зүйлсээ өвлүүлэн үлдээх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд онцгойлон анхаарлаа. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудад зөв хүмүүжил, зөв төлөвшлийн үнэ цэнийг ойлгуулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.


Хүүхдийн хөгжил, төлөвшилд зөвхөн баярлаж наадах бус, өвөг дээдсийнхээ түүх соёл, ахуй амьдрал, ёс заншлыг танин мэдэж, үндэсний өв уламжлалаа хайрлан хамгаалдаг, зөв хандлага, зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх нь нэн чухал юм.


Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, хүүхдийн инээд хөөр, баяр баясал бялхсан сайхан баярын өдрийг хүсэн ерөөе.