ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ" НӨЛӨӨЛЛИЙН АЯН
**Эрүүл эрэгтэй хүн бол эрүүл гэр бүл, эрүүл нийгмийн бат бөх үндэс юм.**
Амьдралын хэмнэлд эрүүл мэндээ хойш тавих бус, өөртөө анхаарал хандуулж дараах энгийн алхмуудыг хэвшүүлэхийг уриалж байна.
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах
Эрүүл, зөв хооллолтыг өдөр тутмын дадал болгох
Тогтмол дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдрах
Тамхи, архины хэрэглээг бууруулж эрүүл сонголт хийх
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, стрессээ зөв удирдах
## Яагаад эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй вэ?
2025 оны байдлаар Монгол Улсын хүн амын дундаж наслалт **72.1 жил** байна. Харин хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт **68.2 жил**, эмэгтэйчүүдийнх **77.3 жил** байгаа нь **9.1 жилийн зөрүүтэй** байгааг харуулж байна.
Энэ нь эрэгтэйчүүд эрүүл мэнддээ илүү анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт тогтмол хамрагдах шаардлагатайг илтгэж байна.
## Урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол
Улсын хэмжээнд 2022 оноос хэрэгжиж эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2025 оны жилийн эцсийн байдлаар **1.7 сая гаруй иргэн** хамрагдсан бөгөөд энэ нь зорилтот хүн амын **51.1 хувь** юм.
Үзлэгт хамрагдсан иргэдийн:
**43.3% нь эрэгтэйчүүд**
**56.7% нь эмэгтэйчүүд** байна.
Тиймээс эрэгтэйчүүд та бүхэн эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдаарай.
**Өнөөдрийн зөв сонголт — маргаашийн эрүүл амьдрал.**
**Эрүүл эрэгтэй хүн — Эрүүл гэр бүл — Эрүүл нийгэм.**