НҮТП ХК-ИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
2026 оны наймдугаар сарын 13 5 үзсэн

НҮТП ХК-ИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

БНХАУ-ын Шинтай Групп ХХК-ийн Ерөнхий захирал Wu Guang Zhi тэргүүтэй төлөөлөгчид, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хот байгуулалт,Бүсчилсэн хөгжлийн хороон дарга Батболд нар Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК-д ажиллаж, Паркийн хөгжлийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын орчин болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтцийн төслүүдтэй танилцлаа.


Уулзалтын үеэр Шинтай Группийн зүгээс НҮТП ХК-ийн нэн шаардлагатай дэд бүтцийн нэг болох үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв.


Талууд төслийн техник, эдийн засгийн тооцоо, хөрөнгө оруулалтын нөхцөл болон хэрэгжүүлэх боломжийг нарийвчлан судалж, хамтын ажиллагааг бодит төсөл болгон хэрэгжүүлэх чиглэлээр цаашид ажиллахаар тохиролцлоо.


НҮТП ХК — Үйлдвэрлэл. Хөрөнгө оруулалт. Дэд бүтэц. Ногоон хөгжил.