НАЛАЙХ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.
2026 оны аравдугаар сарын 22 34 үзсэн

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурал амжилттай зохион байгуулагдаж, хорооны иргэдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн (ЭЗТБ) төлөвлөлт, цаашдын хөгжлийн чиглэл болон Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар танилцуулж, бүс нутгийн үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй тэсрэх бодисын үйлдвэр, агуулахуудтай холбоотой асуудлыг иргэд хөндөж санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Тухайлбал иргэд амьдрах орчны аюулгүй байдал, хүн амын суурьшлын бүсийн ойролцоо тэсрэх бодистой холбоотой туршилт, үйл ажиллагаа явуулж байгаа нь амьдрах орчныг ноцтой зөрчиж байгаа талаар санаа зовниж буйгаа илэрхийлж, санал бодлоо идэвхтэй солилцлоо.

Иргэдийн зүгээс тавьсан асуудлууд нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдал, холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарах шаардлагатайг онцолсон уулзалт боллоо.

Иргэдийн амьдрах орчин аюулгүй байхтай холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцэх нь цаашдын хөгжлийн төлөвлөлт, шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой юм.