130 ГА ГАЗРЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.
2026 оны зургаадугаар сарын 19 14 үзсэн

130 ГА ГАЗРЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит XIII хуралдаанаар аж үйлдвэрийн гол зангилаа болох "Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө" батлагдлаа.


Энэхүү төлөвлөлт хэрэгжсэнээр барилгын материалын голлох импортыг орлох боломж бүрдэх бөгөөд арматурын хэрэгцээний 60 хувь, хар цаасны 87 хувь, эрдэс хөвөн болон гөлтгөнө боловсруулалтын хэрэглээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэх юм.


СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ - НОГООН ХӨГЖИЛ