ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ИННОВАЦИ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛЭЛЭЭ.
2026 оны зургаадугаар сарын 19 11 үзсэн

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ИННОВАЦИ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛЭЛЭЭ.


“Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк” ХК болон “Нэг бүс – Нэг зам” Олон улсын хөгжлийн судалгааны академи ТББ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


Энэ үйл явц нь үйлдвэрлэл, технологийн паркуудын уялдаа холбоог бэхжүүлэх, олон талт хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ОУ-ын хэмжээнд хамтран ажиллах юм.


Түүнчлэн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, судалгаа шинжилгээ, инноваци, хүний нөөцийн хөгжил, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллах юм.


Мөн олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд энэхүү санамж бичиг чухал ач холбогдолтой билээ.


Энэхүү хамтын ажиллагаа нь ТХХТ-ын тогтвортой хөгжил, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих бодит алхам болж байна.