COP17 — ХАМТЫН АЖИЛЛАГАА, ШИНЭ ТҮНШЛЭЛ, ШИНЭ БОЛОМЖ
2026 оны наймдугаар сарын 31 6 үзсэн

COP17 — ХАМТЫН АЖИЛЛАГАА, ШИНЭ ТҮНШЛЭЛ, ШИНЭ БОЛОМЖ


Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал — COP17-д баг, хамт олноороо амжилттай оролцож, 12 өдрийн турш гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан, шинэ хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэн ажиллалаа.

Энэхүү олон улсын арга хэмжээний үеэр бид өөрсдийн хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, шинэ түншлэлийг бий болгох чиглэлээр олон талт уулзалт, хэлэлцүүлгүүдийг хийлээ.

  • Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа
  • Дулааны болон цахилгаан станцын төсөл
  • Нарны болон сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд
  • Түлш үйлдвэрлэх жижиг оврын станцын төсөл
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан хөрөнгө оруулалтын боломжууд

Эдгээр төсөл, санаачилгыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн байгууллагуудтай шинэ харилцаа, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, цаашдын түншлэлийн бодит боломжуудыг нээж чадлаа.

Бид нэг зорилго, нэг баг, нэг зүтгэлээр өнөөдрийн ажлыг амжилттай гүйцэтгээд зогсохгүй, маргаашийн хөгжлийн боломжийг хамтдаа бүтээж чадна.

COP17-д хамтдаа хүчин зүтгэж, үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан нийт хамт олон, түнш байгууллагууд, биднийг дэмжин ажилласан хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🤝

🌱 ХАМТДАА БҮТЭЭЕ.

ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ.

ХАМТДАА ХӨГЖЛИЙГ БҮТЭЭЕ.