ХҮН ТӨВТЭЙ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ
2026 оны есдүгээр сарын 7 15 үзсэн

ХҮН ТӨВТЭЙ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлагууд Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-д зочилж, Паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явц болон цаашдын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа.


Уулзалтын үеэр НҮТП ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, үйлдвэрлэл, технологийн кластер хөгжүүлэх зорилго, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаар мэдээлэл солилцов.

Мөн үйлдвэрлэл, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, оюутан, судлаачдын практик оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, инноваци, хүн төвтэй технологийн шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.


Цаашид ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чадавхыг НҮТП ХК-ийн үйлдвэрлэл, технологийн орчинтой уялдуулж, их сургууль–аж үйлдвэр–хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Ийнхүү үйлдвэрлэл, технологийн паркийг мэдлэг, инноваци, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангасан хөгжлийн төв болгон төлөвшүүлэхэд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой уулзалт боллоо.