ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Налайх хотын үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилгоор “Налайх хотын хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ, “Налайхын үйлдвэрлэл, технологийн парк” ХК, “Тайгү Энержи” ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
- Импортыг орлох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- Шинэ ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг дэмжих;
- Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
- Аж үйлдвэрийн кластерын хөгжлийг бодитоор дэмжих;
- Налайх хотын тогтвортой хөгжил, өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулах зорилтыг хамтран хэрэгжүүлнэ.
Энэхүү санамж бичиг нь Налайх хотыг орчин үеийн үйлдвэрлэл, технологи, инноваци, хөрөнгө оруулалтын төв болгон хөгжүүлэх урт хугацааны зорилгыг хэрэгжүүлэхэд чухал алхам болж байна.
Цаашид талууд харилцан уялдаа холбоотой ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн, бүс нутгийн хөгжлийг хурдасгах, үйлдвэрлэлийн шинэ боломжуудыг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам тэлж хөгжих юм.
СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ – НОГООН ХӨГЖИЛ

