НҮТП ХК, МҮХАҮТ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ТОДОРХОЙЛОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2026 оны долоодугаар сарын 2 62 үзсэн

НҮТП ХК, МҮХАҮТ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ТОДОРХОЙЛОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өнөөдөр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Дэд захирал Ч.Баттулга, Гишүүнчлэл, салбар танхимын асуудал хариуцсан газрын мэргэжилтэн Б.Одонцэцэг гэсэн бүрэлдэхүүнтэй ирж, Паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашдын төлөвлөлт, чиг хандлагатай танилцлаа.


Тус уулзалтад НҮТП ХК-ий Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, Налайх хотын хөгжлийн корпорацийн Захирал Д.Цэнд, Парктай хамтран ажиллах гэрээ бүхий Хүлэг легал партнерс ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Гансүх нар оролцсон.


Энэхүү уулзалтаар 2 тал хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, хүний нөөц, чанарын стандарт, маркетинг, зар сурталчилгаа зэрэг олон талаар хамтран ажиллах боломжтой талаар хэлэлцлээ.


Бидний цаашдын үйл ажиллагаа

- Үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах уулзалт, арга хэмжээ хамтран зохион байгуулах,

- Паркт үйлдвэр байгуулах сонирхолтой ААНүүдийг холбох В2В уулзалт зохион байгуулах,

- Экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг дэмжих, олон улсын зах зээлд гарахад дэмжиж ажиллах,

- Үйлдвэрлэл, инноваци, ногоон технологийг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ, сургалт зохион байгуулах,

- Гадаад зах зээл, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаарх мэдээлэл судалгааг харилцан солилцох,

- Үзэсгэлэн, экспо, бизнес форумыг хамтран зохион байгуулах,

- Хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх хөтөлбөр бэлтгэх,

- Паркийн нэгж үйлдвэрүүдийн стандарт, чанарын удирдлага, олон улсын гэрчилгээжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах,

- Хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгоход санал дэвшүүлж ажиллах

- Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт хийж байгаа ААН-үүдийг төрөөс гарч байгаа хөнгөлөлтүүдэд бүрэн хамрагдахад бодлогын дэмжлэг үзүүлэх зэргээр хамтын уялдаа холбоогоо эрчимжүүлж, харилцаагаа олон талаар өргөжин тэлж, Монгол Улсын үйлдвэрлэлийн орчныг нэг шат ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэлээ.


СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ - НОГООН ХӨГЖИЛ