НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ХК – OSTİM: ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖ
2026 оны аравдугаар сарын 22 12 үзсэн

НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ХК – OSTİM: ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖ

Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын OSTİM зохион байгуулалттай аж үйлдвэрийн бүс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


🤝 Хамтын ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана.


Энэхүү санамж бичиг нь Монгол–Туркийн үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд шинэ боломж нээх чухал алхам юм.


Айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд О.Лхагвасүрэн болон Элчин сайдын яамны хамт олон, мөн OSTİM-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Орхан Айдын (Orhan Aydın) болон хамт олонд талархал илэрхийлье.


Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК — Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын хамтын ажиллагаагаар хөгжүүлнэ.


#НалайхынҮйлдвэрлэлТехнологийнПарк #OSTİM #ҮндэснийҮйлдвэрлэл #МонголТуркийнХамтынАжиллагаа