БНХАУ-ЫН НОГООН ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЛАРИТЕК ХХК-ЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
2026 оны зургаадугаар сарын 23 18 үзсэн

БНХАУ-ЫН НОГООН ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЛАРИТЕК ХХК-ЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Тус компани нь ногоон эрчим хүчний чиглэлээр Ази болон Америк тивүүдийн олон оронд төсөл хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд НҮТП ХК-д нарны цахилгаан станц барих хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тус төсөл нь үндсэн 20мВа нарны станц, 40мВа нөөц батерей, болон нэмэлт 30 мВа нарны станцыг тус тус төлөвлөж байгаа юм.


Энэхүү төсөл хэрэгжсэнээр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихээс гадна гадаадын хөрөнгө оруулалт, ажлын байр, ногоон хөгжлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, Налайх дүүргийг ногоон үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн жишиг бүс болгон хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.


Гадаадын хөрөнгө оруулалт нь зөвхөн үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжихээс гадна бүс нутгийн эдийн засгийн хөгжил, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк нь тогтвортой хөгжил, шинэ бүтээн байгуулалтын төв болон хөгжих зорилтыг тууштай хэрэгжүүлж байна.


СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ - НОГООН ХӨГЖИЛ