Энэхүү гэрээ нь төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
НБМҮТП-ын дарга С.Батжаргал хэлэхдээ '' 4-р сарын 15-аас үерийн далан, авто замын ажил эхэлнэ. Бид үлдсэн дэд бүтцийн ажлын асуудлыг шийдвэрлэхэд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна'' гэж онцоллоо. Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ "Дүүргийн эдийн засгийн гол хөшүүрэг болох НБМҮТП-т байрших үйлдвэрүүдийг бүхий л талаар дэмжиж ажиллана" гэдгээ илэрхийлэв.
Одоогоор паркийн эхний ээлжийн үйлдвэрт Налайх дүүргийн 50 орчим иргэнийг тогтмол цалинтай ажлын байраар хангаад байгаа бөгөөд 4-р сарын 15-аас эхлэх үерийн далан, авто замын ажилд дүүргийн иргэдийг ажиллуулахаар бүртгэж байгаа юм байна.