ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ" НӨЛӨӨЛЛИЙН АЯН
2026 оны зургаадугаар сарын 24 12 үзсэн

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ" НӨЛӨӨЛЛИЙН АЯН

**Эрүүл эрэгтэй хүн бол эрүүл гэр бүл, эрүүл нийгмийн бат бөх үндэс юм.**

Амьдралын хэмнэлд эрүүл мэндээ хойш тавих бус, өөртөө анхаарал хандуулж дараах энгийн алхмуудыг хэвшүүлэхийг уриалж байна.

✅ Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах

✅ Эрүүл, зөв хооллолтыг өдөр тутмын дадал болгох

✅ Тогтмол дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдрах

✅ Тамхи, архины хэрэглээг бууруулж эрүүл сонголт хийх

✅ Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, стрессээ зөв удирдах

## Яагаад эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй вэ?

2025 оны байдлаар Монгол Улсын хүн амын дундаж наслалт **72.1 жил** байна. Харин хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт **68.2 жил**, эмэгтэйчүүдийнх **77.3 жил** байгаа нь **9.1 жилийн зөрүүтэй** байгааг харуулж байна.

Энэ нь эрэгтэйчүүд эрүүл мэнддээ илүү анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт тогтмол хамрагдах шаардлагатайг илтгэж байна.

## Урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол

Улсын хэмжээнд 2022 оноос хэрэгжиж эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2025 оны жилийн эцсийн байдлаар **1.7 сая гаруй иргэн** хамрагдсан бөгөөд энэ нь зорилтот хүн амын **51.1 хувь** юм.

Үзлэгт хамрагдсан иргэдийн:

👨 **43.3% нь эрэгтэйчүүд**

👩 **56.7% нь эмэгтэйчүүд** байна.

Тиймээс эрэгтэйчүүд та бүхэн эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдаарай.


**Өнөөдрийн зөв сонголт — маргаашийн эрүүл амьдрал.**

**Эрүүл эрэгтэй хүн — Эрүүл гэр бүл — Эрүүл нийгэм.**