ПАРКИЙН НЭГЖ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ДУНД СТАНДАРТЧИЛАЛ, СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2026 оны долоодугаар сарын 6 5 үзсэн

ПАРКИЙН НЭГЖ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ДУНД СТАНДАРТЧИЛАЛ, СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК-аас Паркийн нэгж үйлдвэрүүдийн стандартын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, стандартын хэрэгжилтийг дэмжих, эрсдэлийн хамгаалалт, даатгалын үйлчилгээний талаарх ойлголтыг дээшлүүлэх зорилгоор "Стандартчилал, стандартын хэрэгжилт, даатгалын үйлчилгээний талаарх мэдээлэл" сэдэвт сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа.


Арга хэмжээг Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар нээж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогтвортой хөгжилд стандартын хэрэгжилт, чанарын удирдлагын тогтолцоо чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.


Энэхүү сургалтад Стандарт, хэмжилзүйн газрын Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга С.Содном Стандартчилал, хэмжилзүй, чанарын удирдлагын тогтолцоо сэдвээр, "Дуртмал ус" ХХК-ий Гүйцэтгэх захирал Г.Ариунаа Бохир ус цэвэршүүлэх байгалийн эрдэст коагулянт бодисын хэрэглээ сэдвээр, МИГ даатгалын төлөөлөгч Д.Ариунзул Даатгалын үйлчилгээ, эрсдлийн хамгаалалт сэдвээр тус тус мэдээлэл, сургалт хийлээ.


Мөн оролцогч байгууллагууд стандартын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, харилцан туршлага хуваалцлаа.


Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК нь Паркийн нэгж үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, цаашид ч ийм төрлийн сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах болно.