НАЛАЙХ ДҮҮРГИЙН АХМАДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА
Налайх дүүргийн ахмадууд Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-ий үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцах арга хэмжээнд оролцлоо.
Арга хэмжээний үеэр паркийн бүтээн байгуулалтын явц, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцов. Мөн паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл явц, бүтээгдэхүүн, технологийн шийдлүүдтэй газар дээр нь танилцлаа.
Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк нь ахмад үеийн үнэт туршлага, дунд үеийн манлайлал, залуу үеийн бүтээлч санаачилгыг уялдуулан хөгжлийн залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажилладаг. Иймд ахмад үеийнхээ санал зөвлөгөөг сонсож, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь байгууллагын бодлогын нэг чухал чиглэл юм.
Энэхүү арга хэмжээ нь үе үеийн иргэдийн оролцоог хангах, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк нь цаашид орон нутгийн хөгжил, ажлын байрны өсөлт, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ахмад, дунд, залуу үеийн хамтын оролцоог дэмжиж, нээлттэй, хүртээмжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болно.




