Налайх дүүрэг, 3-р хороо, НБМҮТП-ын байр
Улаанбаатар хот

НБМҮТП-ийн Үерийн барилга байгууламжийн ажил 9 сард багтаж эхэлнэ.

НБМҮТП-ийн Үерийн барилга байгууламжийн ажил 9 сард багтаж эхлэх ба гүйцэтгэгч байгуулгаар Заабар ХХК шалгаран ажиллаж байна. Нийт 30 орчим түр ажилчин авах ба барилгын ажил 1 сарын хугацаанд үргэлжилнэ.

Read More »

НБМҮТП-ийн эхний үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо.

НБМҮТП-ийн эхний үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Одоогийн байдлаар 6 үйлдвэр НБМҮТП-д байршихаар болсон ба эхний үйлдвэрийн барилга байгууламжийн ажил бүрэн дуусаж үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байгаа ба Цахилгааны Техникийн нөхцөл хүлээгдэж байна. Энэхүү үйлдвэр нь хаягдал ширмийг дахин боловсруулах, хайлуулах үйлдвэр ба хоногт дунджаар 91тн хаягдал металл хайлуулж 72.7 тн ширэм бэлтгэн гаргах хүчин чадалтай. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэнээр 100 шинэ ажлын байр бий болох ба […]

Read More »

Газар шорооны ажилд түр хугацаагаар туслах ажилтан авна

Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технолoгийн паркад үерийн далан барих газар шорооны ажилд түр хугацаагаар туслах ажилтан авна. Байр хоол, үнэгүй. Цалин өдрийн 40.000 төгрөг /үүнээс нийгмийн даатгал төлнө/ Утас: 99268605

Read More »

Инновацид суурилсан хамтын ажиллагаа форумд ХХААХҮЯам, Үндэсний Хөгжлийн газраас хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ танилцууллаа.

Инновацид суурилсан хамтын ажиллагаа форумд ХХААХҮЯам, Үндэсний Хөгжлийн газраас хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ танилцууллаа. Үнэхүү уулзалтын хүрээнд Налайхын ҮТП-ийн талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна.  

Read More »

Паркт байрших саналаа өгсөн үйлдвэрүүдтэй паркийн байранд уулзалт зохион байгуулж санал бодлоо солилцон мэдээлэл хүргэлээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Баярхүү, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Индра, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, Налайх дүүргийн засаг дарга Ч.Радгаабазар бусад удирлагуудын хамт үйлдвэрлэл, технологийн паркт байриших саналаа өгсөн үйлдвэрүүдтэй паркийн байранд уулзалт зохион […]

Read More »

“Sinolight International Holding Corporation”–ий Монгол талыг хариуцсан мэргэжилтэн Pan Fucui албаны бусад хүмүүстэй ирж паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Sinolight International Holding Corporation”–ийн Монгол талыг хариуцсан мэргэжилтэн Pan Fucui албаны бусад хүмүүстэй ирж паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус корпораци нь барилгын материалын бөөний худалдааны төв байгуулах хүсэлтэйгээ дурьдсан бөгөөд паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн үйлдвэр байгуулах боломжтой талаар мэдээлэл авч цаашид хамтран ажиллахаа мэдэгдсэн.

Read More »

“МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ-АЖИЛСАГ МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, дүүргийн ЗДТГ-тай хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг Налайх дүүрэгт зохион байгуусан ба Үндэсний зөвлөгөөний нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс, Германы Олон улсын Хамтын ажиллагааны […]

Read More »

100 айлын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж судалгаа явуулав

100 айлын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж судалгаа явуулаж НБМҮТП-д байршсанаар эдлэх хөнгөлөлт давуу тал зэргийн талаар тайлбарлав.Тухайн нутаг дэвсгэрт  400 гаруй жижиг цехүүд үйл ажиллагаа явуулж  байна. Дээврийн төмөр, Вакум цонх, Модон эдлэл, Чулуун хавтан болон бусад цехүүдээр судалгаа хийсэн ба дараах үйлдвэрүүд дундажаар 0.04га – 0.09га талбайд 4-7 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. […]

Read More »

“Их хотын их цэвэрлэгээний 90 минут”

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээнд Налайх паркийн хамт олон өөрийн оффисийн байрны орчин тойронг цэвэрлэн ногоон байгууламжийн хэсгийг услаж идэвхитэй оролцлоо.

Read More »

Ажлын хэсэг хуралдлаа

100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Уг ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа юм. Паркт болсон уулзалтанд Ажлын хэсгийн 12 гишүүн ирсэн ба паркийн нутаг дэвсгэр, үйл ажиллагаатай танилцаж […]

Read More »