Налайх дүүрэг, 3-р хороо, НБМҮТП-ын байр
Улаанбаатар хот

Сонгон шалгаруулалтын үе шат

“Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГазар нь Хүний нөөцийн бодлогын хүрээнд дараах зарчмуудыг удирдлага болгон ажиллана. Үүнд:

  • Шударга байдал: Ажилтныг сонгон шалгаруулах, ажилд авах, албан тушаалд дэвшүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, хөдөлмөрийн харилцааны бүх шийдвэр гаргалтанд шударга байдлыг эрхэмлэх,
  • Эрх тэгш байдал: Ажилтан бүрийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, хөгжиж дэвших боломжийг эрх тэгш олгох,
  • Хуульд нийцтэй байдал: Байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль эрх зүйн актын хүрээнд удирдан зохион байгуулах,
  • Нууцыг чандлан хадгалах: Байгууллагын болон ажилтнуудын хувийн нууцыг чандлан хадгалж үйл ажиллагааг удирдах

1-р үе шат: Ажилд орох хүсэлт гаргах

Ажилд орох хүсэлтэй, тавигдах шаардлагыг хангаж буй иргэн Төрийн албан хаагчийн анкетийг бөглөж, байгууллагын park@nad.ub.gov.mn хаягаар илгээнэ. АНКЕТ ТАТАЖ АВАХ

2-р үе шат: Анхан шатны ярилцлага хийх

Анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина. Анхан шатны ярилцлагыг хүний нөөцийн мэргэжилтэн явуулна.

3-р үе шат: Ур чадварын үнэлгээ хийх

Анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчидоос IQ тест болон мэргэжлийн ур чадварын шалгалт авна.

4-р үе шат: Дэлгэрэнгүй ярилцлага хийх

Харъяалагдах алба хэлтсийн дарга болон газрын даргатай 2 дахь шатны ярилцлага хийнэ.

5-р үе шат: Ажилд авах

Шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчид ажлын санал хүргүүлнэ.

6-р үе шат: Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр хамруулах

Ажилд шинээр орж байгаа ажилтан бүрийг ШИНЭ АЖИЛТНЫ ДАСАН ЗОХИЦОХ ХӨТӨЛБӨР-т хамруулж, багийн нэг гишүүн болж ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.