Паркт байрших саналаа өгсөн үйлдвэрүүдтэй паркийн байранд уулзалт зохион байгуулж санал бодлоо солилцон мэдээлэл хүргэлээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Баярхүү, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Индра, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, Налайх дүүргийн засаг дарга Ч.Радгаабазар бусад удирлагуудын хамт үйлдвэрлэл, технологийн паркт байриших саналаа өгсөн үйлдвэрүүдтэй паркийн байранд уулзалт зохион байгуулж санал бодлоо солилцон мэдээлэл хүргэлээ.

С.Амарсайхан хэлэхдээ Парк нь Улаанбаатар-Чойрын төв замаас 3.6 км-ын зайд байршдаг бөгөөд нийт 120 га газарт төлөвлөлт хийгдэж, зураг төсөл гарсан байдаг. Одоогоор тус паркийн хамгийн эхний төмөрлөгийн үйлдвэр баригдаж эхэлснийг сайшаагаад юун түрүүнд эрчим хүч, автозамын асуудлыг шийдэхээр ажлын хэсэг ажиллаж байгааг мэдэгдсэн.