НБМҮТП-ийн эхний үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо.

НБМҮТП-ийн эхний үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Одоогийн байдлаар 6 үйлдвэр НБМҮТП-д байршихаар болсон ба эхний үйлдвэрийн барилга байгууламжийн ажил бүрэн дуусаж үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байгаа ба Цахилгааны Техникийн нөхцөл хүлээгдэж байна. Энэхүү үйлдвэр нь хаягдал ширмийг дахин боловсруулах, хайлуулах үйлдвэр ба хоногт дунджаар 91тн хаягдал металл хайлуулж 72.7 тн ширэм бэлтгэн гаргах хүчин чадалтай. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэнээр 100 шинэ ажлын байр бий болох ба эдгээрийн 80%- ийг Налайх дүүргээс хангахаар төлөвлөөд байна.