“МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ-АЖИЛСАГ МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, дүүргийн ЗДТГ-тай хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг Налайх дүүрэгт зохион байгуусан ба Үндэсний зөвлөгөөний нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт төслийн удирдагч Беате Диппмар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон гадаад дотоодын олон байгууллагын төлөөлөл оролцсон. Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ ”НБМҮТП байгуулагдсанаар Налайх дүүрэг хот болон хөгжих эдийн засгийн гол хөшүүрэг болох ба тогтвортой ажлын байраар хангаж амьдралын чанарыг дээшлүүлэх юм” гэв.

Хоёр өдрийн турш үргэлжлэсэн зөвлөгөөний эхний хэсэг Налайх дүүрэгт болж мэргэжлийн боловсрол сургалтын салбарынхнаас гадна ажил олгогч, шийдвэр гаргах түвшний төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын судлаачид, энэ чиглэлийн эрдэмтдийг оролцуулан “Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал”, “Мэргэжлийн боловсрол сургалтын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлс”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар эзэмших боломжууд” зэрэг олон сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.