ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ДУНД СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийслэлийн Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ой, Үйлдвэрлэл технологийн парк үүсч хөгжсөний түүхт 10 жилийн ойг угтан Нийслэлийн үйлдвэрлэл технологийн паркуудын дунд зохиогдсон Спортын 5 төрөлт тэмцээн амжилттай сайхан болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл Технологийн Парк, Эмээлт эко аж үйлдвэрийн парк болон Багахангайн хөнгөн үйлдвэр, технологийн паркийн албан хаагчид оролцож, багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд Эмээлт эко аж үйлдвэрийн парк орсон байна.