БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023 оны 10 сарын 18-ны өдөр Парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан “Улаанбаатар групп” ХХК-ын төлөөлөгчид БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын хамтаар хүрэлцэн ирж, Паркийн үйл ажиллагаа, дэд бүтцийн ажлын явцын талаар мэдээллийг хөрөнгө оруулагч талдаа танилцууллаа.

Хөрөнгө оруулагч “Zhong Yi” ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэсэн ба одоогийн байдлаар хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж ОХУ, Казакстан, Камбож, Пакистан зэрэг орнуудад нийлүүлдэг БНХАУ-ын томоохон үйлдвэрлэгч юм.

Тус компанийн Хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Wu Xiaofei тэргүүтэй мэргэжилтнүүд Паркт ирж, Паркийн цахилгаан станцын хүчин чадал, дулааны станцын ашиглалтад орох хугацаа зэргийг тодруулан, мэдээлэл авлаа.