”Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэгт НБМҮТП-ийн хамт олон оролцлоо

”Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэгт НБМҮТП-ийн хамт олон оролцлоо. Энэхүү хэлэлцүүлэг нь Иргэдэд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын харилцан уялдаа холбоог хангах, зорилгоор оролцогч талуудын саналд үндэслэн тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэлтэйгээр өрнөсөн ба хэлэлцүүлэгт ҮТП – ийн тухай танилцуулга, өөрсдийн хийсэн дүүргийн ажилгүйдлийн судалгаа, паркт байрших үйлдвэрүүдээс бий болох ажлын байрнуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Хүрэлцэн ирсэн иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хамтран дүүргийн иргэд ажилгүй байгаа шалтгаан, ажлын байрыг бий болгох талаар хийгдэж буй ажил, байгууллагууд дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтарч ажиллах талаар ярилцан ҮТП, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллахаар боллоо.