Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас НБМҮТП-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас НБМҮТП-ийн үйл ажиллагаатай танилцаж одоогийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтад:

Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д. Даваадорж 

Хүнд үйлдвэрийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Чимэгсанаа болон бусад албаны мэргэжилтэнүүд оролцсон.

Энэхүү уулзалтын хүрээнд паркад тулгамдаад байгаа асуудлын нэг болох Цахилгаан хамгамжийн талаар ярилцсан бөгөөд одоогийн байдлаар паркт нийт үйл ажиллагаа эхлэх боломжтой 1 үйлдвэр дэд бүтцийн ажиллаас болон хүлээгдэж буй 5 үйлдвэр байгаа ба нийт 400 шинэ ажлын байр үүсэх бүрэн боломжтой юм. Эдгээр үйлдвэрүүдийн дэд бүтцийн асуудлууд шийдэгдсэн нөхцөлд 2019 он гэхэд бүрэн хүчээр ажиллах боломжтой. Мөн Налайх дүүрэгт гол асуудал болоод буй ажлын байрны асуудлыг шийдэх томоохон гарц юм.