Налайх дүүрэг, 3-р хороо, НБМҮТП-ын байр
Улаанбаатар хот

“ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР” АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

АЖЛЫН БАЙР:        Цахилгааны инженер АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО: Цахилгаан хангамжийн тооцоо судалгаа, тоног төхөөрөмжийг судлан тооцоолол гаргах, зөвлөгөө өгөх, Паркийн цахилгаан станцын зураг төсөл болон угсралтын ажлын явцад холбогдох норм, дүрмийн дагуу хяналт тавьж, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахад шаардлагатай тооцоо, судалгааг хийж хэрэгжүүлэх ЕРӨНХИЙ ШААРДЛАГА: Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Төсөл дээр […]

Read More »

Ногоон цагираг ХХК-ийн шав тавих ёслол боллоо.

НБМҮТПарктай хамтран ажиллах гэрээ байгуулсан Ногоон цагираг ХХК-ийн шав тавих ёслол 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Тус компани нь 2016 онд үүсгэн байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай, чулуун хийцийн үйлдвэр бөгөөд дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх улмаар зураг төслөөс эхлэн нийлүүлэлт, гүйцэтгэл, борлуулалтын дараах цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, үйлчилгээнээс хүртэх […]

Read More »

Паркийн үндсэн цахилгаан хангамжийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээлэл

Паркийн үндсэн цахилгаан хангамжийн эхний ээлжийн 110кВ-ын дэд станц, удирдлагын байр барих ажлын явц хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 30%-тай, удирдлагын байрыг барьсан, станцын хуваарилах байгууламжийн тулгууруудыг босгосон бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтанд орно гэж гүйцэтгэгч байгууллагын зүгээс мэдэгдлээ.

Read More »

УБ хотын захирагч С.Амарсайхан болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид Паркийн цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцлээ.

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Азийн хөгжлийн банкны Хот хөгжүүлэлтийн тэргүүлэх мэргэжилтэн Арно Рекман нар НБМҮТПаркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, Паркийн үйл ажиллагаанд тулгамдаад байгаа асуудал болох Цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлаар уулзаж ярилцлаа. Тус парк нь одоогийн байдлаар авто зам, үерийн […]

Read More »

Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал Б.Ганболд Паркийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Төрийн өмчийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажлуудад БХТөвөөс хяналт тавьж байгаа 4 төрлийн төсөл Налайх дүүрэгт байгаа бөгөөд эдгээрийн нэг нь НБМҮТПаркийн үерийн далангийн бүтээн байгуулалтын ажил юм. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр БХТөвийн тэргүүн дэд захирал Б.Ганболд, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг нар Паркийн үйл ажиллагаатай танилцаж, үерийн далангийн бүтээн […]

Read More »

НБМҮТПаркийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан 05 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа. Тэрбээр “Паркт төлөвлөсөн бусад үйлдвэрүүдийг байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2020 он гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр байршуулан 1500 ажлын байрыг […]

Read More »

Хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр төсөл ирүүлсэн ААН-үүдтэй уулзалт зохион байгууллаа

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр НБМҮТПаркад Хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр төсөл ирүүлсэн ААН-үүдийн удирдлагууд болон тус чиглэлээр холбогдох яам, албадын төлөөллүүд уулзаж, харилцан мэдээлэл солилцох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, хүсэлт өгсөн үйлдвэрүүдэд паркийн зүгээс тавьж буй шаардлагыг тодорхой болгох үндсэн зорилгоор зохион байгуулагдсан болно. Уулзалтанд нийт 15 аж ахуй […]

Read More »

АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Паркийн анхдагч үйлдвэрүүдийн нэг болох “Пийс стийл” ХХК, НБМҮТПарк, Налайх дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран 2020 оны 04 дүгээр сарын 27-нд ажлын байранд зуучлах өдөрлөг зохион байгууллаа. Хаягдал төмөрлөг боловсруулан усан онгоцны тэнцвэржүүлэгч үйлдвэрлэдэг уг компани нь 2019 онд Парктай хамтран ажиллах гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нийт 50 хүнийг ажлын байраар хангаж […]

Read More »