Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан цаг үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх шуурхай хурал зохион байгуулагдлаа.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албан даалгавруудыг өглөө. Үүнд:
Нэг өдрийг цахимаар ажиллах зохицуулалт хийх; холбогдох тушаал болон Зайнаас ажиллах журмыг гаргаж батлуулах
Паркийн аж ахуйн нэгжүүдийн ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавих; ажлыг эрчимжүүлэх
Гадна орчны цэвэрлэгээ, тохижилтын ажлыг сайжруулах; хаврын мод тариалалтад бэлтгэх, төгөл байгуулах ажлыг зохион байгуулах
Хамтран ажиллах санамж бичиг байгуулах ажлуудыг зохион байгуулах; албан хаагчдыг мэдээллээр хангаж ажиллах
Цахилгааны хэрэглэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулсан уулзалт зохион байгуулах
Тулгамдаж буй асуудлууд болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нэгтгэн танилцуулах
Аудитын шалгалтын үр дүнг анхаарах, зөвлөмжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг өдөр тутамдаа мөрдөж ажиллах; нэгж үйлдвэрүүдийг ХАБЭА-н заавар зөвлөгөө, мэдээллээр тогтмол хангах
Байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлэх; мэдээллийг оновчтой, тодорхой хүргэх
Нийгмийн ажлын хүрээнд албан хаагчдын хүүхдүүдийн дунд соёл, хүмүүжлийн арга хэмжээ зохион байгуулах; ажлын төлөвлөгөө боловсруулах
Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж, цаг тухай бүрт нь эргэн танилцуулах, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох албан хаагчдад үүрэг болголоо.
СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ – НОГООН ХӨГЖИЛ

