✅Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан цаг үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх шуурхай хурал зохион байгуулагдлаа.

✅Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албан даалгавруудыг өглөө. Үүнд:

👉Нэг өдрийг цахимаар ажиллах зохицуулалт хийх; холбогдох тушаал болон Зайнаас ажиллах журмыг гаргаж батлуулах

👉Паркийн аж ахуйн нэгжүүдийн ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавих; ажлыг эрчимжүүлэх

👉Гадна орчны цэвэрлэгээ, тохижилтын ажлыг сайжруулах; хаврын мод тариалалтад бэлтгэх, төгөл байгуулах ажлыг зохион байгуулах

👉Хамтран ажиллах санамж бичиг байгуулах ажлуудыг зохион байгуулах; албан хаагчдыг мэдээллээр хангаж ажиллах

👉Цахилгааны хэрэглэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулсан уулзалт зохион байгуулах

👉Тулгамдаж буй асуудлууд болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нэгтгэн танилцуулах

👉Аудитын шалгалтын үр дүнг анхаарах, зөвлөмжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах

👉Хөдөлмөрийн аюулгүй байдлыг өдөр тутамдаа мөрдөж ажиллах; нэгж үйлдвэрүүдийг ХАБЭА-н заавар зөвлөгөө, мэдээллээр тогтмол хангах

👉Байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлэх; мэдээллийг оновчтой, тодорхой хүргэх

👉Нийгмийн ажлын хүрээнд албан хаагчдын хүүхдүүдийн дунд соёл, хүмүүжлийн арга хэмжээ зохион байгуулах; ажлын төлөвлөгөө боловсруулах

✅Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж, цаг тухай бүрт нь эргэн танилцуулах, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох албан хаагчдад үүрэг болголоо.

СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ – НОГООН ХӨГЖИЛ

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *