100 айлын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж судалгаа явуулаж НБМҮТП-д байршсанаар эдлэх хөнгөлөлт давуу тал зэргийн талаар тайлбарлав.Тухайн нутаг дэвсгэрт 400 гаруй жижиг цехүүд үйл ажиллагаа явуулж байна. Дээврийн төмөр, Вакум цонх, Модон эдлэл, Чулуун хавтан болон бусад цехүүдээр судалгаа хийсэн ба дараах үйлдвэрүүд дундажаар 0.04га – 0.09га талбайд 4-7 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд бид үйлдвэрлэл эрхлэгч нарт НБҮТП -д нүүн ирсэнээр нэн тэргүүний шаардлагатай байгаа зүйлсийн талаар асууж тодруулан санал солилцлоо.
Паркийн нийт 120га талбайгаас 13га талбайг 100 айлын жижиг дунд үйлдвэр, цехүүдэд төлөвлөсөн ба 13га газрын авто машины зогсоол авто зам явган хүний зам ногоон байгууламж зэрэг байх ба нийт 9 га талбайд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулах юм.