100 АЙЛД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БАЙСАН ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

100 АЙЛД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БАЙСАН ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг 100 айлын барилгын материалын захад чулуун хийц, төмөр хийц, модон хийцийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүдээс “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-руу шилжин ирэх 30 орчим хүсэлт ирсэн. Эдгээр үйлдвэрүүдээс төслийн баримт бичгийн шаардлага хангасан зохиомол чулуу, байгалийн чулуун хийцийн “Зөвхөн Монголдоо“ үйлдвэр, “Хөөнгө” тавилгын иж бүрэн үйлдвэрүүд Налайх парктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус 2 үйлдвэр 6 сараас барилгын ажлаа эхлүүлэх ба зураг төсөл байгаль орчны төлөв байдлын үнэлгээ зэрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай бэлтгэл ажилдаа ороод байна.