ХАВРЫН МОД ТАРИЛТ – 2022

2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хуваарийн дагуу Налайхын зүүн чиглэлийн автозамын А/24 постноос Хөнгөн блокны үйлдвэр хүртэл зам дагуу 🌿130 ширхэг хайлаас, 🌳10 ширхэг улиас модны суулгацыг тарьж усалгаа арчилгааг хийн цэцэрлэгжүүлэлтийн албанд хүлээлгэн өглөө.