Тусгай зөвшөөрөл засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.

Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн Үйл ажиллагаа эрхлэх Тусгай зөвшөөрөл засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.

 

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудал ЗГ- ын 2017 оны 6 сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэн дэмжигдлээ. Тусгай зөвшөөрлийг олгосноор үйлдвэрлэл технологийн паркийн цаашдын үйл ажиллагаа идэвхжиж, дотоодын  түүхий эд, нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэд технологид суурилсан барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой бөгөөд үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажилд ахиц болохуйц алхмыг хийлээ.