Барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт амжилттай оролцлоо

Барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт амжилттай оролцлоо

Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгт паркын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр оролцон байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчиллаа.

Өдөрлөгөөс хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой байсан ба Ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ явагдаж, Барилгын материал үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилав. Мөн салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцсон.

Өдөрлөгт оролцсоноор паркын үйл ажиллагааг танилцуулан, паркад байрших сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй уулзан санал бодлыг нь сонсон, хүсэлтээ албан ёсоор өгөн сонгон шалшгаруулалтад оролцож болохыг мэдэгдлээ.

https://www.facebook.com/nalaikhpark/