Паркуудын засаглалын хэлбэр өөрчлөгдөж, дүрэм шинэчлэн батлагдах тухай хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан Налайх парк нь байгууллагын одоогийн нөхцөл байдлыг үнэлэх, процессийн зураглал гаргах, стратеги төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудлаар зөвлөх үйлчилгээ авах сургалт мэдээллийг нийт албан хаагчдадаа авлаа.
Байгууллагын стратеги төлөвлөгөө, алсын хараа, хэтийн төлөв гаргах, үнэлэх чиг үүрэг бүхий TVET компанийн зөвлөх багш Г.Энхбат ирж байгууллагын засаглал өөрчлөгдөхтэй холбогдуулан хийж гүйцэтгэх шаардлагатай судалгаа шинжилгээний ажлууд болон шинэчлэсэн стратеги төлөвлөлтийг хэрхэн зөв дэс дарааллаар хийх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.