ЗӨӨВРИЙН НАРНЫ ХАВТАН ҮЙЛДВЭРЛЭГЧ JACKERY LLC-Н ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024 оны 03 сарын 24-ны өдөр Налайх паркийн үйл ажиллагаатай танилцахаар АНУ-ын Jackery компанийн төлөөлөгчид ирж уулзалт зохион байгууллаа.

Тус компани нь 2012 онд Калифорни мужийн Цахиурын хөндийд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн анхны зөөврийн цахилгаан станцуудыг ажиллуулж, зөөврийн нарны хавтанг бүтээсэн юм.

Дэлхий дахинд АНУ, Канад, Герман, Их Британи, Испани, Франц, Нидерланд, Швед, Итали, Япон, Польш, Солонгос зэрэг нийт 30 гаруй оронд салбараа байгуулан, өргөжин тэлж буй компани юм.

Уг компаний Үүсгэн байгуулагч Жэк Сүн, Гүйцэтгэх захирал Роберт Чен, Ерөнхий менежер Шао Дуан зэрэг зочид төлөөлөгчид Налайх паркт салбар үйлдвэрээ байгуулах талаар судлаж, Паркийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар шийдвэрлэсэн байна.