ПАРКИЙН ДАРГА С.БАТЖАРГАЛ ETV ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ.

Өнөөдөр /2022 оны 02 сарын 22-ны өдөр/ Паркийн дарга С.Батжаргал СБД-ийн 10, 11, 12 дугаар хороонд байрлах барилгын материалын үйлдвэр, ААН-үүдийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт байршуулахтай холбоотой асуудлаар ETV HD телевизэд ярилцлага өглөө.

Тус ярилцлагаар Паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлууд болон гэрээ байгуулсан үйлдвэрүүдийн талаар танилцуулж, суурьшилын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын үйлдвэрүүдийг Паркт байршуулах ажлын явцын мэдээлэл өгсөн.