“НОГООН ХОТ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО” МОД ТАРИХ НЭЭЛТ БОЛЛОО.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, иргэдэд мод тарих соёлыг сурталчилан түгээх ажлын хүрээнд “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд “Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих арга хэмжээний нээлт өнөөдөр зохион байгуулагдлаа.

✅Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд С.Батцэцэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Нэргүй, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Нарантуяа, болон бусад яам, агентлаг элчин сайдын газарууд, дүүргийн харьяа байгууллагын дарга, ажилтан, алба хаагч нар оролцлоо.

✅Манай байгууллага өмнөх онд тарьсан мод сөөгний арчилгаа, тордолтыг хийж, энэ онд тарих модоо суулган, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ажлыг эхлүүллээ.