НБМҮТП-ийн эрчим хүчний асуудлыг даруй шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ тус паркт үйл ажиллагаа явуулахаар хүсэлтээ өгсөн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцжээ. Ерѳнхий сайд: ”Бид эхэлсэн ажлаа дуусгана. Тулгамдаж буй эрчим хүчний болон цэвэрлэх байгууламжийн асуудлыг даруй шийдвэрлэнэ” гэсэн бөгөөд холбогдох салбарын сайдуудад танилцуулж, засгийн газрын хуралдаанаар оруулна гэдгээ амлалаа.

Уг уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар мөн оролцож НБМҮТП-ийн одоогийн нөхцөл байдалтай танилцав. Паркт нийт 16 үйлдвэр гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Эдгээр үйлдвэрүүд ашиглалтад орсноор нийт 800 гаруй шинэ ажлын байр бий болж Налайх дүүрэгт оршин суугаа иргэдээ ажлын байраар хангах боломжтой болж байгаа юм.

Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Парк-н зураг.

Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Парк-н зураг.