АЖЛЫН БАЙР: Цахилгааны инженер
АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:
Цахилгаан хангамж, бүтээн байгуулалтын тооцоо судалгаа, тоног төхөөрөмжийг судлан зөвлөгөө өгөх, тэдгээрийн ажиллагаа, засвар үйлчилгээний ажлыг удирдан явуулах, зөвлөх, тодорхой материал, бүтээгдэхүүн болон үйл ажиллааны технологийг судлах;
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Цахилгааны инженер мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
- Англи хэлний ярианы болон бичгийн анхан шат болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
- Зураг төслийн autocad програм дээр ажиллах чадвартай байх;
- ХАБ-ийн талаар мэдлэгтэй
- Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
- Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны соёлтой байх;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
- Эерэг зөв хандлагатай байх;
- Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:
- Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
- Налайхын Барилгын Материалын үйлдвэрлэл технологийн парк орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сонгон шалгаруулалтад орох иргэдийн материалыг Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах оффисын байрнд хүлээн авна.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 75751001 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч болно.
ЖИЧ: Бүрдүүлэх материалын иж бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.