АЖЛЫН БАЙР: Бүтээн байгуулалтын мэргэжилтэн
АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:
- Бүтээн байгуулалт хариуцсан мэргэжилтэн нь ажлыг цаг хугацаанд нь төлөвлөгөөний дагуу явуулах.
- Үйлдвэрүүдийн судалгаа хийх
- Паркт байрлах үйлдвэр, бизнесүүдийн үйл ажиллагааг дэмжих
- Тухайн орон нутгийн иргэдийг паркт байрлах үйлдвэрүүдэд ажлын байранд зуучлах
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн анхан шат болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
- Зураг төслийн autocad програм дээр ажиллах чадвартай байх
- Барилгын зураг унших, төсөв хийх чадвартай
- Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх
- Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны соёлтой байх
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх
- Эерэг зөв хандлагатай байх
- Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:
- Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
- ”НБМҮТП ” – ОНӨТҮГ зарлаж буй албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс болон Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах оффисд 2016 оны 3 дугаар сарын 12-ний өдрөөс 2016 оны 3 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт
- Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 75751001 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч болно.
ЖИЧ: Бүрдүүлэх материалын иж бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.