БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСААС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ИРЖ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өнөөдөр /2022 оны 02 сарын 18-ны өдөр/ БНСУ-ын JNP BIO Co.Ltd-ийн дарга Пак Чүл Жун НБМҮТПаркад айлчиллаа. Тус компани нь Паркад будгийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдөр ирж Паркийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, мэдээлэл солилцлоо.

Мөн БНСУ-аас хөрөнгө оруулалт татах, барилгын материалын үйлдвэрүүдийг оруулж ирэх боломжуудын талаар ярилцаж, цаашид хамтран ажиллахаар тохиролцов.